Хятадын экспорт, импортын хэмжээний бууралт таамаглаж байснаас бага байв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2019-11-09 23:29:10

Бээжин /МОНЦАМЭ/. АНУ, БНХАУ-ын хооронд анхан шатны худалдааны гэрээ байгуулах гэж буйн нөлөөгөөр өнгөрөгч 10-р сарын байдлаар Хятад улсын экспорт, импортын хэмжээний бууралт шинжээчдийн таамаглаж байснаас бага байжээ.

Өнгөрсөн сард Хятад улсын экспортын нийт хэмжээний бууралт харьцангуй бага байсан бол импорт зургаа дахь сардаа дарааллан буурчээ.

Тодруулбал, 10-р сард тус улсын экспортын нийт хэмжээ өмнөх сараас 0.9 хувиар, импортын нийт хэмжээ 6.4 хувиар тус тус буурч, худалдааны тэнцэл 42.81 тэр бум ам.доллартай гарсан талаар тус улсын Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр мэдээлэв. Шинжээчдийн таамгаар экспорт 3.9 хувиар, импорт 7.8 хувиар тус тус буурна гэж байсан юм.  

Талууд гаалийн татварыг үе шаттайгаар бууруулахыг харилцан зөвшөөрч, худалдааны гэрээ байгуулахаар хичээнгүйлэн ажиллаж байгаагаа пүрэв гаригт илэрхийлсэн юм.  

Хоёр орны төрийн тэргүүн энэ оны 12-р сард Худалдааны гэрээг байгуулах магадлалтай байна.
Холбоотой мэдээ