Эрдэмтэд ХДХВ-ийн шинэ омог илрүүлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2019-11-07 15:12:51

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн судлаачид 19 жилийн дараа анх удаа хүний дархлалын олдмол хомсдолын вирусийн /ХДХВ/ шинэ омгийг /штамм/ илрүүллээ гэж “The Wall Street Journal” сонин мэдээлжээ.


Судалгааг оношилгооны янз бүрийн арга хэрэгслийг боловсруулдаг Америкийн "Abbott Laboratories" хэмээх эмийн үйлдвэрийн компанийн ажилтнууд хийсэн байна. ХДХВ-ийн шинэ омгийн халдварыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын гурван иргэн авсан байжээ. Үүнээс өмнө хамгийн сүүлд 2000 онд ХДХВ-ийн шинэ омгийг илрүүлж байв.


Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, шинэ омог олж илрүүлсэн нь ХДХВ-ийг оношлох, эмчлэх аргыг богино хугацаанд сайжруулж чадахгүй. Гэхдээ энэхүү нээлт нь судлаачдад вирус хэрхэн хувьсан өөрчлөгдөж, хэрхэн тархаж байгааг илүү сайн ойлгоход тус дөхөм болно. Ирээдүйд энэ нь ХДХВ-ийн үр дүнтэй, хямд үнэтэй вакциныг гарган авахад ойртуулж магадгүй байна.


Холбоотой мэдээ