Налайхын замыг даваа гарагт нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-02 10:21:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гачууртын уулзвараас Налайхын уулзвар хүртэлх 20.9 км автозамыг даваа гарагт нээнэ. 


Тус автозамыг шинэчлэх ажил энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 29 буюу нийслэлийн 380 жилийн ойн өдөр нээх төлөвлөгөөтэй байсан. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх автозамын ажлын явцыг холбогдох албаныхнаас сонссоны дараа тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг тавьж жолооч зорчигчдын аюулгүй байдлыг хангасны дараа замыг нээхийг үүрэгдсэн юм. Ингээд автозамыг нээх хугацааг долоо хоногоор сунгаж ирэх даваа гараг буюу 11 дүгээр сарын 4-нд товлосон.


Налайхын 20.9 км автозамын төслийн хүрээнд, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажил бүрэн дуусжээ. Энэ жилдээ автозамыг нээж ирэх жилээс явган болон дугуйн зам зэрэг орчны тохижилтын ажлыг гүйцэтгэх бөгөөд нэмж асфальтаар хучих юм байна. 

Холбоотой мэдээ