ЕБС-ийн 43 мянган сурах бичгийг худал мэдүүлэн хил нэвтрүүлэхээр завджээ

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2019-10-31 15:49:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэн "З" нь ЕБС-ийн VI ангийн 43 060 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичиг, хүүхдийн 12 нэр төрлийн тоглоомыг дэвтэр хэмээн худал мэдүүлэн Замын-Үүд хилийн боомтоор оруулж ирэхээр завджээ.

Эл хэргийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч энэ сарын 22-нд илрүүлэн шалгаж байна. Дээрх сурах бичгийг “Очир пресс” ХХК-д хэвлэв” гэсэн шошготой хэвлэсэн байжээ. Тус компани нь БСШУЯ-тай сурах бичиг хэвлэх гэрээтэй бөгөөд хилийн хяналт шалгалтаас зайлсхийсэн, хуурамчаар мэдүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна. Сурах бичгийг одоогоор гаалийн хяналтад саатуулаад байгаа аж.

Холбоотой мэдээ