Баян-Өлгий аймаг 66 мянган сонгогчтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 11:40:00

 Баян-Өлгий аймагт шинэ сонгуулийн бэлтгэл ажил хуульд заасны дагуу явагдаж байна.

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга К.Баймурат сонгуулийн шинэ хуулийн онцлогийн талаар иргэдэд өгсөн мэдээлэлдээ, -Санал тоолдог автомат төхөөрөмжийн тоолсон саналын тавин хувийг биш тавь хүртэл хувийг гараар тоолж хянах болно. Түүнийг хэрхэн хэрэглэх арга зүйн журам хараахан гарч дээрээс ирээгүй. Тус аймагт багийн тоо нэмэгдсэн тул тойрог, хэсгүүдийн болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдогчдын тоо 39 болж нэмэгдсэн. Зөвхөн Өлгийгээс 13 төлөөлөгч сонгогдоно. 25 тойрогт санал өгнө. Урьдчилсан тооцоогоор 66 мянган иргэн сонгуульд оролцож санал өгнө гэж ярилаа.

 

Хуульд заасан хугацаанаас өмнө сурталчилгаа явуулахыг хориглосон боловч тус аймагт сурталчилгаа яриа, сэтгэгдэл, уулзалт, тоглолт, тэмцээн зэрэг янз бүрийн төрөл, ил далд хэлбэрээр явагдсаар байна хэмээн зарим иргэн ярьж байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ