Судалгааны төсөл бичих сургалт эхэллээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-10-28 16:39:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-иас харьяа хүрээлэнгүүдийнхээ  залуу судлаачдыг олон улсын байгууллагуудын шаардлагад нийцсэн судалгааны төсөл бичих арга зүй эзэмшүүлэх цуврал сургалт явуулж байна.


Сарын хугацаанд буюу 11 дүгээр сарын 28-ныг хүртэл үргэлжлэх энэхүү цуврал сургалтын явцад залуу судлаачид гадаадын байгууллагуудад хандсан судалгааны төсөл бичих арга зүйд суралцах юм. Мөн  Шинжлэх Ухааны Олон Улсын Сангаас зарласан төслийн уралдаанд төсөл боловсруулан бичиж  оролцох аж.

Одоогийн байдлаар тус төслийн уралдаанд зориулан Хими, хими-технологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Газарзүй геоэкологийн хүрээлэн болон Биологийн хүрээлэнгийн судлаачид 10 орчим төслийн саналыг боловсруулахаар мэдээллээ өгөн сургалтад хамрагдаж байна.   

 

Холбоотой мэдээ