Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Ард
Кредит ББСБ" ХК үнэт цаасны зах
зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зарцуулсан тайлангаа Хөрөнгийн биржид
ирүүлжээ. Үүнд:
- бизнесийн зээлд 2.7 тэрбум төгрөг,
- Хэрэглээний зээлд 612.5 сая төгрөг,
- Шуурхай зээлд 980.0 сая төгрөг;
- Кредит картад 367.5 сая төгрөг;
- Ард аппликэйшнд 49.0 сая төгрөг;
- Хувьцаа барьцаалсан зээлд 122.5 сая төгрөг тус тус
зарцуулсан байна.
Тус ХК нь Монголын
Хөрөнгийн биржид энэ онд
шинээр үнэт цаасаа бүртгүүлж, олон нийтээс 5.2 тэрбум төгрөгийг татан
төвлөрүүлсэн юм.