“Pizza Hut” пиццаны дугуй хайрцаг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-24 14:13:02

НЬЮ-ЙОРК. /Business Insider/. АНУ-ын “Pizza Hut” сүлжээ ресторан пиццаны уламжлалт дөрвөлжин хайрцагтай харьцуулахад бага материал зарцуулдаг дугуй хайрцаг гаргасан байна.


“Энэхүү хайрцгийг бүтээхэд хоёр жилийн хугацаа зарцуулсан бөгөөд одоогийн байдлаар бидний танилцуулсан хамгийн шинэлэг савлагаа энэ болж байна. Бүтээгдэхүүнүүдийн халуун, шинэхэн байдлыг хадгалах зориулалттайгаар бүтээсэн тул пиццаг улам илүү амттай болгоно” гэж “Pizza Hut”-ын Үйл ажиллагаа хариуцсан төлөөлөгч Николя Буркье хэлжээ.


Zume” компанитай хамтран бүтээсэн энэхүү пиццаны хайрцгийг зөвхөн Аризона муж улсын Феникс хотод туршилтын байдлаар ашигласан бөгөөд цаашид бүр мөсөн нэвтэрсэн тохиолдолд ихээхэн амжилт олох төлөвтэй байна.

Холбоотой мэдээ