“Tesla” компани гуравдугаар улиралд 342 сая ам.долларын ашиг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-10-24 12:23:35

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Tesla” компани 2019 оны гуравдугаар улирлын эцэст 342 сая ам.долларын ашиг олжээ.


Телевизийн CNN сувгаар онцлон мэдээлснээр, ийм амжилт нь санхүүгийн шинжээчдийн хувьд гэнэтийн бэлэг болсон байна. Бизнес эрхлэгч Илон Маскийн үүсгэн байгуулсан тус компани гуравдугаар улиралд 257 сая ам.долларын алдагдал хүлээнэ гэж шинжээчид таамаглаж байжээ.


“Tesla” компанийн цахим хуудсанд лхагва гарагт нийтлэгдсэн тайлангаас үзвэл, гуравдугаар улиралд тус компани нийтдээ 6.3 тэрбум ам.долларын орлого олжээ. Санхүүгийн шинжээчид 6.33 тэрбум ам.долларын орлош олно гэж таамаглаж байсан байна. Өнгөрсөн улиралд энэхүү үзүүлэлт 5.2 тэрбум ам.доллартой тэнцэж байв.


NASDAQ биржийн цахим хуудсанд гарсан мэдээллээр, “Tesla”-гийн тайлан мэдээ нийтлэгдсэний дараа тус компанийн хувьцааны ханш 20.17 хувиар өсжээ. Одоогийн байдлаар тус компанийн нэгж хувьцаа 306.05 ам.доллароор арилжаалагдаж байгаа аж.

Холбоотой мэдээ