Худалдан авах чадвараар Лихтенштайн Европын орнуудыг тэргүүлжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-24 11:24:16

МОСКВА. /РИА Новости/.  Growth from Knowledge” судалгааны компани Европын орнуудыг хүн амын худалдан авах чадвараар нь жагсаажээ. Жагсаалтад багтсан 42 орноос Украин хамгийн сүүлийн байрыг эзэлсэн байна. 


Жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн Лихтенштайн улсын худалдан авах чадвараар тооцсон нэг хүнд ногдох хэмжээ 67550 евро байсан нь Европын орнуудын дундаж үзүүлэлтээс 4.5 дахин илүү байжээ. Түүнчлэн Швейцар болон Люксембург улс жагсаалтын эхний гуравт багтсан байна.   


Энэ үзүүлэлтээр Молдова, Косово, Украин улс сүүлийн байруудад оржээ. Украины жилд нэг хүнд ногдох худалдан авах чадварын хэмжээг 1830 еврогоор үнэлсэн байна.


Худалдан авах чадварыг татвар болон буяны үйлсэд хандив өргөсний дараах орлого гэж ойлгоно хэмээн “GfK” компани тодорхойлжээ. Энэ үзүүлэлтэд төрөөс авч буй бүх тэтгэмж багтах аж. 

Холбоотой мэдээ