Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн хугацааг тогтооно

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-24 09:13:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 18 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлоод байна.


Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай тогтоолын төсөл багтжээ. Мөн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтсан байна.


Түүнчлэн  Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Холбоотой мэдээ