Токиогийн автомашины үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-24 10:16:03
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. Дэлхийн автомашин үйлдвэрлэгчид Токиогийн автомашины үзэсгэлэн яармаг дээр хамгийн сүүлийн үеийн  загварын төмөр хүлгүүдээ олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байна. Автомашины салбарын ирээдүйг харуулсан үзэсгэлэн яармаг пүрэв гарагт эхэлнэ.


Хоёр жил тутам болдог автомашины үзэсгэлэн яармагт энэ жил автомашин үйлдвэрлэгч, угсарагч, туслан гүйцэтгэгч, борлуулагч 180 гаруй компани оролцох аж. Үзэсгэлэн яармагийн үеэр Японы “Honda” компани ирэх жил худалдаанд гаргахаар төлөвлөж буй цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа танилцуулах ажээ.


Үүнээс гадна “Nissan” компани автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа үзүүлэх бол “Toyota” компани ирэх онд дотоодын зах зээлд худалдаалах хоёр хүний суудалтай хөнгөн тэргээ танилцуулах төлөвтэй байна.


Холбоотой мэдээ