Сонгуульд ялсанд нь Трюдод баяр хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-23 14:08:16

ОТТАВА. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой утсаар ярих үеэрээ парламентын сонгуульд Либерал нам ялсанд баяр хүргэжээ. Энэ тухай Канадын ерөнхий сайдын хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Утсаар ярих үеэрээ талууд мөн Канад, АНУ-ын худалдааны харилцаа, Сири дэх одоогийн нөхцөл байдлыг хэлэлцжээ.  


Канадын парламентын сонгуульд Либерал нам ялалт байгуулсан хэдий ч парламентын доод танхим буюу Нийтийн танхимд олонхи болоогүй байна. Олонхийн Засгийн газрыг эмхлэн байгуулахын тулд дор хаяж 170 тойрогт ялах ёстой байсан бол Либерал нам 157 тойрогт ялсан байна. Намын удирдагчийн хувиар Трюдо Ерөнхий сайдын албан тушаалдаа хэвээр үлдсэн юм. 

Холбоотой мэдээ