АНУ-ын БХЯ Афганистанаас цэргүүдээ бүрэн гаргахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-22 13:06:57

НЬЮ-ЙОРК. /NBC/. Ерөнхийлөгч Дональд Трамп зохих шийдвэр гаргасан тохиолдолд Афганистанаас цэргүүдээ бүрэн гаргах төлөвлөгөөг АНУ-ын Батлан хамгаалах яам боловсруулж байна.


Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Афганистаас цэргүүдээ гаргах бэлтгэл ажил төлөвлөлтийн үе шатандаа байгаа бөгөөд яам Ерөнхийлөгч Дональд Трамп Сириэс цэргүүдээ гаргах тухай гэнэтийн мэдэгдэл хийсэн шиг Афганистанаас цэргүүдээ бүрэн гаргах тухай мэдэгдэл хийх тохиолдолд авах урьдчилсан арга хэмжээ болгон энэхүү төлөвлөгөөг боловсруулж байгаа аж.


АНУ Афганистан дахь цэргийн оролцоогоо бууруулж эхэлсэн бөгөөд Талибантай хэлэлцээр хийгээгүйг үл харгалзан 2000 цэргээ гаргасан тухай “New York Times” сонин өмнө нь мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ