Хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНАСАУ-д эхэлжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-10-21 11:49:37

ПЁНЬЯН. /Yonhap/. Өнгөрсөн ням гарагт БНАСАУ-ын нийслэл Пёньян хотноо Хүндийн өргөлтийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол болжээ.


10 дугаар сарын 27 хүртэл үргэлжлэх Хүндийн өргөлтийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Азийн 15 орны 120 орчим тамирчин оролцох төлөвтэй байна.


Тэмцээнд оролцож буй орнуудын нэр бүхий самбарыг танилцуулснаар нээлтийн ёслол эхэлжээ. Энэхүү тэмцээнд БНСУ хамгийн өргөн баг бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бол БНХАУ уг тэмцээнд оролцоогүй аж.


БНСУ, БНАСАУ-ын хөл бөмбөгийн шигшээ баг Пёньян хотод тоглосноос хэдхэн хоногийн дараа дээрх тэмцээн эхэлсэн байна. Хоёр Солонгосын шигшээ багийн уг тоглолт хөгжөөн дэмжигчид болон сэтгүүлчгүй хоосон цэнгэлдэх хүрээлэнд болжээ. 

Холбоотой мэдээ