Гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит XIX, говийн бүсийн V олимпиадад 590 сурагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-21 11:50:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит XIX, Говийн бүсийн V олимпиадыг энэ сарын 18,19-нд Мандалговь хотноо зохион байгуулж, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 5-12 дугаар ангийн 590 сурагч, 60 гаруй математикийн багш оролцож, мэдлэг оюунаа сорин өрсөлдлөө

Тус олимпиадыг Монголын Математикийн холбоо, Дундговь аймгийн ЗДТГ, Сайнцагаан сумын ЗДТГ, БСУСГ, Н.Өлзийн нэрэмжит математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургууль хамтран зохион байгуулжээ.

Нийлбэр дүнгээр Өвөрхангай аймгийн Мэргэд сургууль түрүүлж,  "Цэгц билиг" сургууль дэд байр эзэлж, Баянхонгор аймгийн "Алгоритм" гуравдугаар байрт оржээ.

Монгол Улсын Гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит шагнал болох "Өлзийт багш"-аар “Цэгц билиг” сургуулийн багш Ц.Ганхуяг, "Өлзийт сурагч"-аар “Цэгц билиг” сургуулийн сурагч Ч.Мөнхзул нар шалгарсан байна.

Жил бүр зохион байгуулдаг Говийн бүсийн математикийн VI олимпиадыг 2020 онд Өмнөговь аймагт зохион байгуулахаар болжээ.

Холбоотой мэдээ