Он гарсаар Орхон аймагт 2690 иргэн гадаад паспорт захиалжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-10-17 20:25:57
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ "Орхон аймагт гадаад паспортын олголт хэвийн буюу 14-21 хоногийн хугацаанд хэвлэгдэж байна" гэж Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Ө.Ганзориг хэллээ.

Улсын хэмжээнд жил бүрийн зургаагаас наймдугаар сарын 15 хүртэл гадаад паспортын захиалга нэмэгддэг бөгөөд энэ үеэр орон нутгийн иргэд 30-60 хоногийн хугацаанд захиалсан паспортоо авдаг байна. Энэ нь улсын хэмжээнд паспорт хэвлэдэг ганц үйлдвэр байдагтай холбоотой аж.

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс энэ оны эхний есөн сарын байдлаар гадаад паспортны 2690 захиалга хүлээн авсан бол Улсын бүртгэлийн ерөнхий газар 390 мянган паспорт олгожээ.

 

Холбоотой мэдээ