“Эсба” есөн давхар орон сууцны барилгыг дулаанаар хангах боломжгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-16 17:27:48

Ховд /МОНЦАМЭ/. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд Ховд аймгийн “Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станцын төв дамжуулах шугам сүлжээг шинэчлэх ажил өрнөж байна.   

“Бадамлах дөл” компанийн дулааны станцын 1.5 км хос шугам сүлжээг шинэчлэх ажил есдүгээр сарын 05-ны өдрөөс эхэлсэн. Тэгвэл өдгөө шинэчилсэн шугамыг угсрах, гагнаж холбох ажлыг бүрэн гүйцэтгэж, улмаар хэрэглэгчдийг дулаанаар хангаж эхэллээ. Цаашид шугам сүлжээг шороогоор дарж  хамгаалах, засвар хийсэн газрыг тэгшлэх зэрэг ажил хийх юм.  

Түүнчлэн одоогийн байдлаар “Эсба” есөн давхар орон сууцны 160 айл өрхийг дулаанаар хангах боломжгүй байна. Учир нь тус орон сууцны барилгын халаалтын горим буруу хийсэн, узелийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа аж. Тиймээс барилгын узель шинэчлэх асуудлыг холбогдох байгууллагаас шийдвэрлэхээр болжээ. Энэ асуудлыг шийдэх хугацаанд тус орон сууцны барилгад дулаан хангамж нийлүүлэх боломжгүй байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.



 
  

Холбоотой мэдээ