Б.Будаевын нэрэмжит тэмцээн Улаан-Үд хотод болно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-10-16 12:34:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буриадын нэрт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 19-20-нд ОХУ-ын Улаан-Үд хотод болно.


Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Ази тивийн аварга, ОХУ-ын гавьяат тамирчин Б.Д.Будаевын нэрэмжит энэхүү уламжлалт ОУТ-д 2000-2002 онд төрсөн тамирчид хүч, ур чадвараа сорих юм.


Тус тэмцээний хуваарийг танилцуулахад, 10 дугаар сарын 19 /Бямба гараг/ 10:00 - Урьдчилсан барилдаан

16:00 - Нээлтийн ёслол

17:00 - Хагас шигшээ барилдаан

10 дугаар сарын 20 /Ням гараг/

11:00 - Дагах барилдаан

13:00 - Шигшээ барилдаан

Холбоотой мэдээ