“Иргэдийн саналыг хүлээж авах дэвтэр” аялуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-13 01:57:43

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ нь хурлын үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж дуу хоолойг нь сонсож асуудлыг өөрсдийнх нь оролцоотойгоор шийдвэрлүүлэх зорилгоор “Иргэдийн саналыг хүлээн авах дэвтэр”-рийг бүх багуудад аялуулахаар болов.

Тус сум нийт 18 багтай бөгөөд уг санал авах дэвтрийг энэ сарын 12-наас ирэх сарын нэгний хооронд аялуулж дуусаад сумын ИТХ-ын Ажлын албанд хүлээлгэж өгөх юм. Иргэд уг дэвтэрт өөртөө болон хүрээлэн буй орчинд тулгамдаж буй бүхий л асуудлын талаар санал хүсэлт, өргөдөл гомдлоо илэрхийлэх юм байна. Дэвтэрт бичиж ирүүлсэн иргэн таны өргөдөл хүсэлтийн хариуг ажлын таван хоногийн дотор утсаар холбогдож хариу мэдэгдэх ажлыг Дархан сумын ИТХ-ын Ажлын албанаас санаачлэн хэрэгжүүлж эхэллээ гэж тус сумын ИТХ-ын хэвлэлийн ажилтан н.Мөнхгэрэл ярилаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ