Японд олон арван мянган өрх цахилгаангүй болжээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-15 15:27:58
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/. Японыг дайран өнгөрсөн хар салхины улмаас олон арван мянган өрх гэрэл цахилгаангүй болжээ. Зарим бүс нутагт цэвэр ус, цахилгааны хангамж тасалдсан байна. Харин саатаад байсан галт тэрэгний ихэнх үйлчилгээ сэргэжээ.


Даваа гарагийн оройны байдлаар 130 мянган өрх ундны усгүй байсан бол мягмар гарагийн өглөөний байдлаар 35 мянга орчим өрх цахилгаангүй байжээ. Мөн зарим бүс нутагт гар утасны сүлжээ доголдсон байна.


Үүний зэрэгцээ ихэнх хурдны галт тэрэгний үйлчилгээ сэргэсэн боловч Японы зүүн эргийн Канагава хотоос Токио хотын чиглэлд хязгаарлагдсан хуваариар үйлчилгээ үзүүлж байгаа аж. Токио хот орчмын галт тэрэгний үйлчилгээний ихэнх нь хэвийн байдалдаа оржээ.

Холбоотой мэдээ