Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-15 07:36:16

ВАШИНГТОН. /TASS/. Сири дэх цэргийн ажиллагаатай нь холбогдуулан Туркийн эсрэг хориг арга хэмжээнүүдийн захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн мэдэгдэлд дурджээ.


Сирийн хойд нутагт Туркийн явуулж буй цэргийн ажиллагааг зогсооход саад учруулж буй этгээдүүдийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай гүйцэтгэх захирамжид Д.Трамп гарын үсэг зурсан хэмээн Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. Баримт бичигт дурдсанаар, хэнд хориг арга хэмжээ авахыг Д.Трамп Төрийн департаментын тэргүүн, Сангийн сайдад  үүрэг болгожээ.


Түүнчлэн АНУ хориг арга хэмжээний жагсаалтад Туркийн Үндэсний батлан хамгаалах яам, Эрчим хүч бөгөөд байгалийн нөөцийн яам, тус яамны сайдууд болох Хулуси Акар, Фатих Донмез түүнчлэн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу нарыг оруулжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны цахим хуудсанд өнгөрсөн даваа гарагт мэдээлжээ. 

Холбоотой мэдээ