АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-12 13:13:25

ВАШИНГТОН. /VOA/. Саудын Арабын агаарын хамгаалалтын системийг сайжруулах зорилгоор сөнөөгч онгоцнууд, зайнаас сөнөөх пуужингийн нэгжүүдийг нэмж илгээнэ гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.


Өнгөрсөн есдүгээр сарын 14-нд Саудын Арабын нефтийн байгууламжууд халдлагад өртсөнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд 3000 орчим цэргийг нэмж илгээхээр төлөвлөсөн байна.


АНУ, Саудын Арабын эрх баригчид уг халдлагад Ираныг буруутгаж байгаа бол Техран уг мэдээллийг үгүйсгэжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эсперийн мэдэгдсэнээр, Пентагон Иран холбоотойг батлах нотолгоонуудыг цуглуулсан ажээ. Өнгөрсөн есдүгээр сард АНУ-аас Саудын Араб руу пуужин эсэргүүцэгч цэнэг болон цэргүүдийг илгээсэн юм. 

Холбоотой мэдээ