“Google” Хонконгийн эсэргүүцэлтэй холбоотой хавсралтыг устгажээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-11 10:49:00

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Америкийн “Google” компани  Apple” корпорацийн араас Хонконгийн эсэргүүцэлтэй холбоотой хавсралтыг Google play”-с устгажээ.


“Манай үеийн хувьсгал” нэртэй уг хавсралт нь эмзэг нөхцөл байдалд зан байдлын хэм хэмжээг зөрчиж байна гэж “Google” компани үзэж байгаатай холбоотойгоор Хонконгийн эсэргүүцэлтэй холбоотой хавсралтыг устгах шийдвэр гаргасан байна.


"Компани ноцтой сөргөлдөөн, таагүй эмгэнэлт явдалтай холбоотой үйл явдлууд дээр тулгуурлан тоглоом бүтээх замаар мөнгө олохыг хөгжүүлэгчдэд хориглох бодлогыг боловсруулсан бөгөөд энэ  хавсралт нь манай бодлогыг зөрчиж байна гэж үзэж байна” хэмээн “Google” компанийн төлөөлөгч ярьсан байсан.


Цагдаа нарын байршлыг зааж буй газрын зурагтай “HKmap.live” хавсралтыг “Apple” компани устгаж байгаагаа өмнө нь мэдэгдсэн юм. Цагдаа нарын байршлыг мэдсэнээр тэднийг ажиглах боломжийг эсэргүүцэгчдэд олгож байгаа юм.  

Холбоотой мэдээ