УИХ-ын таван байнгын хороо хуралдана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-09 08:42:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын таван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх бол 10.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.


Харин 11.00 цагт Өргөдлийн байнгын хороо Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээлэл сонсож, 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөгаа батлах  батлах бол 14.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлж буй ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар БОАЖ-ын сайд, Эрчим хүчний сайд, ХХААХҮ-ийн сайд нарын мэдээллийг сонсоно. Түүнчлэн 15.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар хуралдахаар төлөвлөөд буй юм.


Мөн өнөөдөр 16.00 цагт Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны хуралдана.

Холбоотой мэдээ