Өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолыг 168 еврогоор үзнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2016-04-12 11:50:14

ЛОНДОН. /TASS/. 2018 онд Өмнөд Солонгосын Пенчан хотод болох Өвлийн олимпын наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааны тасалбарын үнэ 168-1147 евро байх аж. Энэ тухай уг наадмыг зохион байгуулах комисс мэдээлснийг “Insidethegames.biz” цахим хуудсанд дурджээ.

2018 оны Өвлийн олимпын наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа хоёрдугаар сарын 9 болон 25-нд болно. “Пенчан-2018” олимпын наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлснээр бол, эдгээр арга хэмжээг үзэх тасалбарын үнэ “Ванкувер-2010” наадмынхтай ойролцоо бол “Сочи-2014” наадмынхаас бага зэрэг хямд аж.

Харин олимпын наадмын уралдаан тэмцээнүүдийг үзэх тасалбар 15-689 еврогийн үнэтэй байх юм. Тасалбарыг 2016 оны 10 дугаар сараас худалдаж эхэлнэ. 

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ