Эрдэнэт хотын нэг өдөр

Фото
orkhon@montsame.mn
2019-10-08 17:48:21
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Орхон аймаг 100 гаруй мянган хүн амтай бөгөөд нийт хүн амын 60 гаруй хувь нь залуучууд юм. Жилд дунджаар 2500 хүүхэд мэндэлж, 600 гаруй өрх гэрлэлтээ бүртгүүлдэг байна. Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр сум, 25 багтай. Хамгийн олон хүн амтай Эрдэнэ багт 7377, Яргуйт багт 5968, Дэнж багт 5907 иргэн амьдарч байна.

2016 онд өрхийн нэг сарын дундаж орлого 965.455 төгрөг байсан бол 2018 онд 1.222.022 төгрөг байна гэж аймгийн Статистикийн хэлтсийн 2018 оны жилийн эцсийн тайланд дурдсан байна. Газар нутгийн хэмжээгээрээ Монголдоо хамгийн багад тооцогддог ч эдийн засгийн чадавх, соёл урлаг, спорт, хөгжлөөрөө ямагт тэргүүлдэг Орхон аймаг, Эрдэнэт хотын нэг өдрийн үйл явдлыг сурвалжилсан гэрэл зургийн мэдээллийг хүргэе.