Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-10-08 10:15:23

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Жинст сумын Уулан багт иргэн Х /40 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлтэй/ энэ сарын 4-ний өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ.

Иргэн сураггүй болсон дуудлагыг 10 дугаар сарын 6-ны өдрийн 18:30 цагт ирүүлсэн бөгөөд Жинст сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Цэнд-Аюушаар ахлуулсан 10 иргэн, 2 автомашин, 2 мотоциклтой эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч олдоогүй тул мөн оройны 19:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон байна. Нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 10 дугаар сарын 7-ны шөнийн 01:10 цагт сумын төв рүү хөдөлж 03:10 цагт очжээ.

Одоогоор сураггүй болсон иргэнийг олоогүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Холбоотой мэдээ