Иракийн Засгийн газар шинэчлэл хийхээ амлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-08 11:40:20
Yesukheitumur Tumurbaatar

БАГДАД. /Anadolu/. Нийслэл Багдад хот болон өмнөд мужуудийн хотуудад эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж буй жагсагчдын шаардлагыг биелүүлж, шинэчлэл хийнэ гэж Иракийн Засгийн газар мэдэгджээ.


Иракийн төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Ерөнхий сайд Адиль Абдул-Махди Засгийн газрын ээлжит бус хурлыг хуралдуулжээ. Уг хуралдаанаар тусламж шаардлагатай гэр бүлд олгох газрын хуваарилалт, халамж тэтгэмжийг нэмэгдүүлэх зэргийг тусгасан шинэчлэлийн тухай тогтоол гаргасан байна.


Засгийн газрын тогтоолд мөн ядуу хотуудад давуу эрх олгох, 100 мянган байшин барих үндэсний орон сууцны хөтөлбөрийг тусгажээ.


Эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд холбогдох хөнгөлөлт үзүүлэхээс гадна, гэмтсэн хүмүүсийн эмчилгээний зардлыг даана гэж Иракийн Засгийн газар мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ