Эрдэмтэд саажилттай хүмүүст хөдлөхөд нь тусалдаг робот хувцас бүтээжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-10-07 16:01:02

КИЕВ. /Ukrinform/. Францын эрдэмтэд тархинаас ирж буй дохионы тусламжтайгаар удирдаж болдог робот хувцас бүтээсэн байна.


Уг хувцсыг Тибо хэмээх саа өвчтэй хүнд туршиж үзсэн тухай ВВС агентлаг мэдээлжээ. Туршилтын явцад уг эрэгтэй саажилттай гар хөлөө оюун ухаанаараа удирдан хөдөлгөж чадсан байна. Тибо 15 метрийн өндрөөс унаж, нугасаа гэмтээсний улмаас саажилттай болжээ.


Одоогоор 65 кг жинтэй байгаа уг робот хувцсыг зөвхөн лабораторын нөхцөлд ашиглаж байгаа бөгөөд эрдэмтэд улам сайжруулахаар ажиллаж байгаа гэнэ.


Эрдэмтдийн хэлснээр, мэдрэгчүүд нь хамгийн жижиг хөдөлгөөн хийх оролдлогыг барьж авч чаддаг байна. Суулгац бүрт суурилуулсан 64 электрод нь тархины үйл ажиллагааг уншиж, зааврыг компьютерт дамжуулдаг аж. Өвчтөн алхах талаар бодох үед 350 миллисекундийн дотор энэ бодол хөдөлгөөн болж хувирдаг байна. 

Холбоотой мэдээ