Улаанбаатарын тэмцээнд хилийн чанадаас 1000 орчим хүн ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-12 10:12:37

2016 оны зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх болон сонгомол барилдааны сонгон шалгаруулах “The first “Last-Chance” дэлхийн хэмжээний тэмцээн энэ сарын 22-24-нд “Буянт Ухаа” спортын цогцолборт болно.

Улаанбаатар хотноо зохион байгуулах тус тэмцээнд дэлхийн 5 тивийн 73 орны баг тамирчид оролцох мэдүүлгээ ирүүлээд байгаа юм. “Рио-2016” зуны олимпийн наадмын дэлхийн эхний сонгон шалгаруулалтын тэмцээнд Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос 12  төлөөлөгч, үндэсний багуудын 81 албаны төлөөлөгч ирж оролцоно. Мөн 473 бөх, 227 багш, дасгалжуулагч, 56 олон улсын шүүгч, 63 эмч, илээч, хэвлэл мэдээллийн гурван ажилтан зэрэг нийтдээ гадаадын 935 хүн Монголд ирэхээр мэдүүлгээ ирүүлжээ. Тус тэмцээнийг “Сүлд”, “МҮОНТ”, “НТВ” телевизээр шууд дамжуулан үзүүлэх юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ