Манай хөлбөмбөгийн шигшээтэй тоглох Японы багийн тамирчдын нэрс тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-04 13:42:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Япон улсын шигшээ баг 10 дугаар сарын 10-ны өдөр буюу ердөө 7 хоногийн дараа "Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатны II шатны 2 дахь тоглолтоо Монголын эсрэг 66 000 хүний суудалтай Сайтама олимпын цэнгэлдэхэд хийнэ.


Үүнээс өмнө тус шигшээ манай улсын эсрэг тоглох 23 тоглогчийн нэрийг ил болгон зарласныг Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.


Тэдний дунд өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хүрээнд Английн Ливерпүүл багийн эсрэг тоглож Зальцбург багийн бүрэлдэхүүнээс шилдэг тоглолтоо үзүүлсэн Такуми Минамино байгаад зогсохгүй буурал Европын топ лигүүдэд тэр дундаа гарааны бүрэлдэхүүнд тогтмол багтдаг тоглогчид ч байгаа юм. Мөн энэ зуны солилцоо наймаагаар Испаний Реал Мадрид клубт дуулиан шуугиан болон очсон залуу авьяастан Такефуса Кубог ч дасгалжуулагч Хажиме Морияасу мартсангүй.


Үүнд: Хаалгач:

1. Ижи Кавашима (Страсбур - Франц)

2. Шүичи Гонда (Портимоненси - Португаль)

3. Даниель Шмидт (Синт-Трёйден - Белги)

Хамгаалагч:

4. Юто Нагатомо ( Галатасарай - Турк )

5. Маяа Ёшида ( Саутхэмптон - Англи )

6. Хироки Сакай ( О.Марсель - Франц )

7. Наомити Уэда ( Серкль Брюгге - Белги )

8. Коки Анзай (Портимоненси - Португаль)

9. Шинносуке Хатанака (Ёкохома Маринос - Япон)

10. Такехиро Томияасу ( Болонья - Итали )

Хагас хамгаалагч:

11. Генки Харагучи ( Ханновер - Герман )

12. Гаку Шибасаки ( Департиво Ла Коруна - Испани )

13. Ватару Эндо ( Штуттгарт - Герман )

14. Жюня Ито ( Генк - Белги )

15. Кенто Хашимото ( Эф-Си Токио - Япон )

16. Шояа Накажима ( Порто - Португаль )

17. Такуми Минамино ( Зальцбург - Австри )

18. Ко Итакура ( Гронинген - Голланд )

19. Рицу Доан ( ПСВ Эйндховен - Голланд )

20. Такефуса Кубо ( Мальорка - Испани )

Довтлогч:

21. Кенсүкэ Нагай ( Эф-Си Токио - Япон )

22. Такума Асано ( Партизан - Серб )

23. Дайчи Камада ( Айнтрахт Франкфурт )




Холбоотой мэдээ