Спортын гимнастикийн ДАШТ эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-04 10:20:15

МОСКВА. /TASS/. Спортын гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Германы Штутгарт хотод эхэлж байна. Тэмцээн энэ сарын 13 хүртэл үргэлжлэх юм.


Спортын гимнастикийн ДАШТ Штутгарт хотод түүхэндээ гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Штутгарт хотод өмнө нь 1989 болон 2007 онуудад спортын гимнастикийн ДАШТ болж байсан аж. 1989 онд болж байсан ДАШТ-д ЗХУ-ын шигшээ баг 18 медаль хүртэж,  өрсөлдөгчдөө бут цохиж байжээ. ЗХУ-ын шигшээ баг тамирчдын авсан нийт медалийн 9 нь алтан медаль байсан аж. 


Энэ удаагийн ДАШТ Штутгарт хотын 15 мянган хүний суудалтай “Hanns-Martin-Schleyer-Halle” цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна. Энэхүү ДАШТ нь ирэх онд Токио хотод болох олимпын наадамд эрх олгох тэмцээнүүдийн нэг юм.  

Холбоотой мэдээ