Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-01 14:46:23
Yesukheitumur Tumurbaatar

ШИНЭ ДЕЛИ. /Anadolu/. Энэтхэгийн Бихар болон Уттар Прадеш мужид олон хоногийн турш хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас 100 гаруй хүн амиа алджээ.


Цаг уурын байгууллагын мэдээлснээр, Уттар Прадеш мужид унасан хур тунадасны хэмжээ ердийн үеийнхээс 1700 хувиар их байсан бөгөөд тус мужийн зүүн нутагт нөхцөл байдал маш хүнд байгаа аж.


Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Уттар Прадеш мужид 93 хүн, Бихар мужид 17 хүн амиа алдсан гэж Гамшгийн уршгийг арилгах газраас мэдээлжээ.

Холбоотой мэдээ