Чилид 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-01 13:16:21
Yesukheitumur Tumurbaatar

САНТЬЯГО. /Prensa Latina/. Чилийн баруун эргийн ойролцоо 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдээлжээ.


Цунами үүсэх магадлал бага байна гэж Номхон далайн цунамийн аюулаас урьдчилан анхааруулах төвөөс мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн голомт Чилийн Талька хотоос баруун зүгт 134 километрийн зайд, 10 километрийн гүнд байсан аж.


Ташрамд дурдахад, Чили улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох Номхон далайн галт цагаригт оршдог тул уг байгалийн гамшигт үзэгдэл түгээмэл тохиолдог байна. 2010 онд 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас төв болон өмнөд эргийн хотууд цунамийн гамшигт өртөж байжээ.

Холбоотой мэдээ