Өндрийн харайлтад ОХУ-ын тамирчин гурав дахь удаагаа дэлхийн аварга болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-01 10:19:09

ДОХА. /TASS/. Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өндрийн харайлтад ОХУ-ын тамирчин Мария Ласицкене ялалт байгуулжээ.


Өдгөө 26 настай тамирчин бүсгүй эхний удаагийн оролдлогоор 2.04 метр харайсан байна. Энэ тэмцээнд 18 настай Украины тамирчин Ярослав Магучих гурав дахь удаагийн оролдлогоор 2.04 метр өндөрт харайж хоёрдугаар байр эзэлсэн бол Америкийн тамирчин Вашти Каннингем гуравдугаар байранд орсон байна.


ӨАБНУ-ын тамирчин Хестри Клоэт 2001, 2003 онуудад болсон ДАШТ-д түрүүлж байсан бол Хорватын тамирчин Бланка Влашич, Болгарын тамирчин Стефка Костадинова нар мөн хоёр удаа дэлхийн аварга болж байсан удаатай аж. Харин энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын тамирчин Ласицкене түрүүлснээр, түүхэндээ анх удаа өндрийн харайлтад гурав дахь удаагаа аварга болсон байна. Өмнө нь тэрбээр 2015, 2017 онуудад болж байсан ДАШТ-д дэлхийн аварга болж байжээ. 

Холбоотой мэдээ