Төв, Өмнөд Азийн нутгаар хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2016-04-11 14:50:38

ВАШИНГТОН. /VOA/. Афганистаны зүүн хойд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Төв болон Өмнөд Азийн зарим бүс нутагт мэдрэгджээ.

Пакистаны хойд нутгийн уулархаг бүсэд газар хөдлөлтийн улмаас хог нурж, нэг хүн амиа алдсан байна. Газар хөдлөлтийн чичиргээ дөрвөн улсад мэдрэгдсэн бөгөөд дээр дурдсанаас өөр хохирол гарсан тухай мэдээлэл ирээгүй байна.

АНУ-ын Геологийн судалгааны байгууллагын тодорхойлсноор, Энэтхэгийн Куш бүсэд 210 км-ийн гүнд 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Кабул, Исламабад, Шинэ-Дели зэрэг хотуудад газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдэх үед оршин суугчид орон байрнаасаа гарсан байна.

2015 оны 10 дугаар сард Пакистан, Афганистанд 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 400 орчим хүн амиа алдсан билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ