Архангайд ургац хураалт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-28 18:51:13

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил 2019 оны 09-р сарын 27-ны өдрийн байдлаар 62.1 хувьтай байна.

Үүнд, үр тариа 5160 га талбайгаас 6025.0 тн, тэжээлийн таримал 910 га-гаас 3185 тн, төмс 215 га-гаас 2537 тн, хүнсний ногоо 110 га-гаас 1320 тн, тосны таримал 540 га-гаас 432 тн-ыг тус тус хураан авчээ.

Төвшрүүлэх, Эрдэнэбулган сумын тариаланчид, ногоочид ургац хураалтын ажлаа зохион байгуулан ажиллаж байна. Ургац хураалтын ажилд “Гурван тамир” дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 130 гаруй оюутан, сурагчид идэвхтэй оролцож байна.

Холбоотой мэдээ