Иранд санхүүгийн шахалт үзүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-27 16:05:41

НЬЮ-ЙОРК. /TASS/. Ираны гаргаж буй үйлдэл олон улсын эдийн засаг, эрчим хүчний тогтвортой байдалд аюул учруулж байгаа учир олон улсын хамтын нийгэмлэг Иранд шахалт үзүүлэх хэрэгтэй хэмээн Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр мэдэгджээ.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс үг хэлэх үеэрээ тэрбээр энэ сарын 14-нд Саудын Арабын “Saudi Aramco” компанийн газрын тосны байгууламжуудад гарсан халдлагын талаар дурджээ. “Энэ түрэмгийллийн цаана хэн байгааг бид сайн мэднэ” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


"Гэмт хэрэгтнийг хэн гэдгийг нь хэлэхийг НҮБ болон олон улсын нийгэмлэгт уриалж байна. Энэ бол өнгөрсөн 6, 7 дугаар сард Оманы буланд газрын тос тээвэрлэгч хоёр хөлөг онгоцнуудад үйлдсэн халдлагын цаана байсан улс юм. Саяхан болсон халдлага бол олон улсын хамтын нийгэмлэгийн зоригийг шалгасан явдал юм” хэмээн тэрбээр ярьжээ. Түүнчлэн Ираны дэглэмийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг тэрбээр уриалсан байна. 

Холбоотой мэдээ