Македоны хил дээр мөргөлдөөн гарч, 300 орчим хүн шархаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-11 13:22:36

СКОПЬЕ. /Anadolu/. Дүрвэгсэд Македоны Гректэй залгаа хилийн дагуух торон хашааг давах гэж оролдох үед Македоны цагдаа нар дүрвэгсдийн эсрэг нулимс асгаруулагч, резинэн сум, манаргах гранат хэрэглэсний улмаас бөгөөд энэ үеэр 300 орчим хүн шархадсан байна.

Македоны талын үйлдсэн энэ хүчирхийллийг Грекийн Дүрвэгсдийн хямралыг зохицуулах байгууллага буруушаажээ.

“Давагдашгүй нөхцөл байдал огт үүсээгүй байхад нулимс асгаруулагч, резинэн сум, манаргах гранатыг ядарсан эмзэг бүлгийн хүмүүсийн эсрэг хэрэглэх нь аюултай бөгөөд буруушаах ёстой үйлдэл мөн” гэж дээрх байгууллагын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Дүрвэгсэд, цагаачдын эсрэг хүч хэрэглэснээс үүсэх үр дагаврыг ойлгоосой гэж бид Македоны талаас хүсч байна гэж мэдэгдэлдээ дурджээ.

Үүний зэрэгцээ Грекийн Гадаад хэргийн яам Македоны эл үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Грекээс Македонд суугаа Элчин сайд Тэохарис Лалакос, энэ явдлаас сургамж авч, хариуцлагатай, хүлээц тэвчээртэй байхыг Македоны эрх баригчдад хандан уриалсан байна.

Македоны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Тони Ангеловскигийн ярьснаар, мөргөлдөөний үеэр Македоны цагдаагийн 15 ажилтан гэмтсэний тав нь хүнд гэмтэл авсан байна. Мөн тэрбээр "хил рүү цагдаагийн нэмэлт хүч илгээсэн бөгөөд тэд шөнийн турш эргүүл хийнэ" гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ