“Facebook” компанийг мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-26 10:58:41

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ-ын Хууль зүйн яам “Facebook” компанийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна.


АНУ-ын Холбооны худалдааны комиссын шинжээчид “Facebook” компанийн үйл ажиллагааг судалж байгаа хэдий ч Хууль зүйн яам өөрийн мөрдөн шалгах ажиллагаагаа явуулах шийдвэрийг гаргасан байна. Мөрдөн шалгах ажиллагааг хоёр газар зэрэг явуулах нь компанийн үйл ажиллагааг олон талаас нь тасралтгүй судлах боломжийг олгож байгаа юм хэмээн “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна.


Монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүйг шалгах зорилгоор Amazon, Apple, Facebook, Google зэрэг компанийг мөрдөн шалгах томоохон ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа АНУ-ын эрх баригчид  7 дугаар сард мэдэгдсэн юм. АНУ-ын Холбооны худалдааны комисс Amazon болон Facebook компанийг, Хууль зүйн яам Apple болон Google компанийг мөрдөн шалгах бүрэн эрхтэй байсан юм. Энэ тохиролцооны нөхцөл өөрчлөгдөж одоо Хууль зүйн яам “Facebook” компанийн араас “Amazon” компанийг шалгаж магадгүй байна. 

Холбоотой мэдээ