Монгол, Японы мэргэжлийн дугуйчид хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-25 13:43:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо хүн төрөлхтөний эв нэгдлийн билэгдэл Зуны олимпын 32 дугаар наадам 2020 онд болох гэж байгаатай холбогдуулан Монгол, Японы мэргэжлийн дугуйчид хамтран ажилллахаар болов.


Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч /“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал/ П.Ганхүү Япон Улсын ЗГХЭГ-ын Олимп хариуцсан сайд, хатагтай Хашимото Сейкотой уулзаж, олимпын наадмын талаар ярилцаж, хоёр орны мэргэжлийн дугуйн спортын тамирчдыг хамтран бэлтгэл хангах талаар санал солилцлоо.

 

Цаашид хоёр орны тамирчид өвөлдөө японд, зуны улиралд монголд бэлтгэл хангах нь харилцан туршлага судалж, илүү амжилт гаргах ирээдүйтэйг хатагтай Хашимото Сейко дурдаад, дугуйн спортыг хөгжүүлэх нь бүхий л хамтын ажиллагааны эхлэл гэдгийг тодотгосон. Өнөөдрийн байдлаар Япон Улсад дугуйн спортын мэргэжлийн 180 тамирчин байдаг бөгөөд олимпод 96 тамирчин оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Энэ хүрээнд монголд олон улсын стандартад нийцсэн дугуйн цогцолбор төв барих ажлыг шат дараатай хэрэгжүүлэх боломжийг хөндөн ярилцжээ.

Холбоотой мэдээ