Улаангом сумын дөрөвдүгээр багт бүтээн байгуулалт өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-09-25 20:55:15

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын дөрөвдүгээр багт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж, цэвэр ус, дулаан, бохирын шугам тавьж байгаагаас гадна хоёр ухаалаг худаг ажиллаж эхэлсэн байна.  

Мөн Ахлах 4-р сургуулийн Хөгжлийн төвийг тохижуулах, Нэгдүгээр цэцэрлэгийн гадна тоглоомын талбайг засварлах, гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, хороолол дунд сагсан бөмбөгийн талбай байгуулах зэрэг ажил хийж байна. Үүнээс гадна тус багийн нарийн гудамжийг өргөсгөх, Ахлах 4-р сургуулийн өвлийн спортын талбай байгуулах ажил үргэлжилж байгаа аж.

Энэчлэн Улаангом сумын баг бүрт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа бөгөөд зохих албаны хүмүүс газар дээр нь очиж танилцан үүрэг чиглэл өгч байна.

 

Холбоотой мэдээ