Хөтөлбөрийн хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 81.8 хувийн гүйцэтгэлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-25 16:45:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн сумдын Засаг дарга нарын энэ удаагийн “Зөвлөлдөх уулзалт” Хүдэр суманд боллоо. 

Зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан Хүдэр сумын ЗДТГ-аас олон жил орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдарч байгаа 12 өрх толгойлсон эмэгтэйд тугалтай үнээ авч өгч малжуулсан байна. 2018 онд сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар явган хүний зам тавих, эрүүл мэндийн төвийн лабораторийн тоног төхөөрөмж авах, мал угаалгын ванн барих, соёлын төвийн номын сангийн тоног төхөөрөмж, 2-р багийн трансформатор шинэчлэлт, ахмадын байр, иргэний танхимын тохижилт зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Аймгийн хөрөнгө оруулалтаар тус сумын Тарвагатай 1-р багт 0.4кв-ын магистрал шугам татах, гудамж, гэр хорооллын гэрэлтүүлгийн ажил хийсэн байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын ЗДТГ-ын өргөтгөлийг барьж ашиглалтад оруулжээ.

Сэлэнгэ аймгийн сумдын Засаг дарга нарын “Зөвлөлдөх уулзалт”-аар Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн явц байдлын талаар сум тус бүр мэдээлэл хийж, харилцан ярилцдаг байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор орон нутагт хамааралтай зорилтуудыг аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, жил бүрийн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нарийвчлан төлөвлөн хэрэгжүүлдэг аж. Энд Сэлэнгэ аймагт хамааралтай нийт 153 зорилтын 318 арга хэмжээ байгаа бөгөөд аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг 3 бүлгийн 197 зорилттойгоор боловсруулан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт нийт 39 баримт бичгийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэхээр тусгаснаас 2019 оны хагас жилийн байдлаар 31 баримт бичгийг батлуулж, хэрэгжилтийг эхлүүлээд байгаа аж. Хөтөлбөрийн хэрэгжилт 2019 оны хагас жилийн байдлаар 81.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ