Саудын Арабад болсон халдлагад Иран холбоотой гэж үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /Reuters/. Саудын Арабын нефтийн байгууламжуудад болсон
халдлагад Иран холбоотой хэмээн үзэж байна гэж Их Британийн Ерөнхий сайд Борис
Жонсон даваа гарагт мэдэгджээ.
Есдүгээр сарын
14-нд болсон халдлагын хариуцлагыг Йемений хусит босогчид хүлээсэн боловч АНУ
болон Саудын Арабын эрх баригчид уг халдлагад Ираныг буруутгаж буйгаа хэдийн
илэрхийлсэн юм. Халдлагын улмаас Саудын Арабын нефтийн олборлолт тал хувиар
буурахад хүрсэн байна.
“Aramco” компанид болсон халдлагын хариуцлагыг
Иран хүлээх хэрэгтэй гэж бид үзэж байна. Бид Персийн булангийн хурцадмал
байдлыг намжаах чиглэлд Америк болон Европын нөхөдтэйгээ хамтран ажиллана гэж
Б.Жонсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотыг зорихын
өмнө сэтгүүлчдэд мэдээлжээ.