Авто тээврийн төвийн орчмыг камержуулснаар хулгайн тээвэр зогсчээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-20 00:06:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Авто тээврийн төвийн үйл ажиллагаатай танилцаж үйлчлүүлж буй иргэд зорчигчидтой уулзлаа. Авто тээврийн төвийн орчмыг иж бүрэн тохижуулж камержуулснаар хулгайн тээвэр зогссон гэдгийг дарга Ө.Баттулга хэлж байв.  

Тус төв 20 хүнтэй ажилладаг бөгөөд зорчигч иргэдийн ая тухтай байх ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлжээ. Тухайлбал иргэд унаанд суухаасаа өмнө хүлээлгийн танхимд ус ууж, утсаа цэнэглэх, үнэгүй интернэттэй, амарч тухлах өрөөг иж бүрэн тохижуулсан нь үйлчлүүлэгч зорчигч иргэдийн талархлыг хүлээсэн байна. Хот хоорондын тээврийн үйлчилгээнд 3 компанийн 80 автобус зорчиж байгаа бөгөөд жилд 130 гаруй мянган иргэд Улаанбаатар Мөрөнгийн чиглэлд нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэнэ. Тус төвөөр өдөрт 200-300 хүн тогтмол зорчдог ажээ.

 

 

Холбоотой мэдээ