БНСУ-д гахайн мялзан өвчин илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-17 17:56:15
Yesukheitumur Tumurbaatar

СӨҮЛ. /Yonhаp/. БНАСАУ-тай залгаа хилээс холгүй орших фермээс aфрикийн гахайн мялзан өвчин илэрлээ гэж БНСУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлжээ.


"Хоёр Солонгосын хилээс өмнө зүгт орших Пажу хотын фермээс мал, амьтны гоц халдварт өвчин илэрсэн. Үүнтэй холбогдуулан улс даяарх бүх гахайн фермд өнөө өглөөний 6:30-аас эхлэн 48 цагийн турш хорио цээрийн дэглэм тогтоосон" гэж мэдэгдэлд дурдав.


Үүний зэрэгцээ халдвар газар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 4000 орчим гахайг устгалд оруулж эхэлжээ.

Холбоотой мэдээ