Тулааны дараа солилцсон цамц 100 мянган ам.доллараар зарагджээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-17 15:31:10

МОСКВА. /РИА Новости/. Америкийн холимог тулааны тамирчин Дастин Пуарьегийн ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедовтой хийсэн тулааны дараа өрсөлдөгчдийн солилцсон богино ханцуйтай цамц дуудлага худалдаанд 100 мянган ам.доллараар зарагджээ. Дуудлага худалдаанаас олсон мөнгийг буяны үйлсэд зарцуулах аж.


АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотод энэ сарын 7-нд болсон тулаанд Нурмагомедов Америкийн тулаанч Пуарьег боох мэхээр ялж, "UFC" холбооны хөнгөн жингийн үнэмлэхүй аваргын цолоо хамгаалсан юм. Тулааны дараа өрсөлдөгчид өөрийн фирмийн богино ханцуйтай цамцнуудаа солилцжээ. Тус цамцыг дуудлага худалдаанд тавьж, олсон мөнгөө буяны санд шилжүүлэхээ Нурмагомедов өмнө нь мэдэгдэж байсан аж.

Холбоотой мэдээ