Боксчин Г.Баярхүү Екатеринбургийн ДАШТ-д эхний ялалтаа авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-16 20:00:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын боксын 2019 оны ДАШТ өнөөдөр ОХУ-ын Екатеринбург хотноо 8 дахь өдрөө үргэлжилсэн бөгөөд энэ өдөр 69 кг-д хүчээ сорьсон ОУХМ Г.Баярхүү өрсөлдөгчөө 5:0-ээр хожлоо.


Тэрбээр Тайванийн боксчин Х.Пантай 3 раунд хүчээ сорин тулалдаж, хажуугийн 5 шүүгчид санал нэгтэй /30:27, 30:27, 29:28, 29:28, 29:28/ манай тамирчинд ялалтыг өглөө.

Холбоотой мэдээ