Уран сайхны гимнастикчид ДАШТ-д анх удаа өрсөлдөж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-16 15:37:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн 37 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг Азербайжаны Баку хотноо энэ сарын 16-22-нд болох бөгөөд манай улсаас 2 тамирчин өрсөлдөнө.


Энэ удаагийн ДАШТ-д 60 орны 150 гаруй тамирчин өрсөлдөх юм. Манай улсын хувьд, түүхэндээ анх удаа ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд 2 тамирчин оролцож байна.


Монгол Улсын багийн ахлагчаар Б.Цогтбаяр, шүүгчээр ОУХМ, олон улсын шүүгч Б.Эрдэнэзаяа, дасгалжуулагчаар спортын мастер М.Булган, Ц.Тунгалаг ажиллах юм. Х.Ундрам, Ц.Саруул нар  өнөөдөр ДАШТ-ий ганцаарчилсан төрлийн цагаригтай дасгалд тэмцээнээ эхлүүлж байна. 

Холбоотой мэдээ